юм

Wiktionary-с

Монголоор[засварлах]

Үгийн гарал[засварлах]

Үгийн дуудлага[засварлах]

[jum]

Үндэсний бичиг[засварлах]

ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ
ᠶᠤᠮ
йагум-а (эд)
йум (шүү)

Галиглах зарчим

Үгийн утга[засварлах]

I нэр.
  1. Аливаа байгаа бүх бодит, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр
II сул.
  1. Өгүүлэхүүний хэлбэрээр илрэх батлах сул үг
III нэр.шашин.
  1. Билиг барамидын судруудын хураангуй нэр; билиг барамид нь ухаан билгээр гэтэлгэхийн нэр, нийт арван зургаан боть ном бий, энэ номыг Монголын их бага хүрээ хийдэд хаа сайгүй хурдаг бөгөөд чингэснээр хүмүүс оюун санааны чанад хүрч, эх болсон хамаг амьтан энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болно хэмээдэг.

Ойролцоо үг[засварлах]

Нийлмэл үг[засварлах]

юм авах - а.ямар нэг зүйлийг гараар барих; б.яриа. ямар нэгэн зүйл
юм асуух - ямар нэгэн зүйл асуух
юм ачих - ямар нэгэн зүйл ачих
юм бодох - а.гүн санаашрах; б.шилж. бусдын хэлсэн үгэнд гомдох
юм бүхэн - бүх юм
юм гарах - хүн, амьтны бижрүү, гөвдрүү яр шарх үүсэх
юм даахгүй - а.бяр, тэнхээгүй; б.мохоо, иргүй
юм даахгүй хутга - мохоо хутга
юм идэх - а.хоол унд идэж уух; б.шилж. эд хөрөнгө завших
юм мэдэх хүн - а.мэдлэг сайтай хүн, ухаантай хүн; б.аливаа зүйлийг сайн мэдэх хүн
юм мэдэхгүй хүн - а.мэдлэг туршлагагүй хүн; б.аливаа зүйлийн сайн мууг ялгах, эв зүйг олох чадваргүй хүн
юм олох - а.хаягдсан, гээгдсэн зүйлийг олох; б.худалдаа арилжаа, ажил хөдөлмөр хийж ашиг хонжоо, мөнгө төгрөг олох, хонжих
юм санах - а.өнгөрснийг сэргээн бодох; б.шилж. бусдын хэлсэнд юм бодох, гомдох
юм угаах - ямар нэг зүйлийг угааж цэвэрлэх
юм үзсэн хүн - хал үзэж, хашир суусан хүн
юм үзэх - а.олон газар явж нүд тайлах; б.хал үзэх, зовлон туулах
юм үзээгүй амьтан - амьдралын туршлагагүй, хал үзээгүй хүн
–Энэ нутагт нэг ч биш хэд хэдэн баатар төрсөн юм. С.Удвал. Та бид улзана; #Асуух өгүүлбэрт хүч нэмэгдүүлэх үг сул -

Зөв бичихзүй[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй[засварлах]

юм нэр. ~ хум хорш., юмны, юманд, юмнаас, юмаар

Үндэсний бичгийн зөв бичихзүй[засварлах]

Орчуулга[засварлах]

Хоршоо үг[засварлах]

  • юм хум - ойр зуур хэрэглэх зүйлс

Товчилсон үг[засварлах]

Хэлц үг[засварлах]

Өвөрмөц хэлц[засварлах]

юм бүхэнд би гэх - биеэ хэтэрхий тоох, биеэрээ гайхуулах
юм олж долоохгүй - а.юу ч болохгүй; б.ашиг хонжоо олохгүй, дэмий, нэмэргүй
юм үзэж, нүд тайлах - олон газраар явж, туршлага, мэдлэг суух
юман чинээ бодохгүй - огт тоохгүй
юманд тоохгүй - а.ямар нэгэн юмыг үл тоох, муу юм санахгүй, бодохгүй байх; б.гүжирмэг байх
долоон жорын юм - янз бүрийн зүйл, есөн шидийн юм
есөн жорын, есөн шидийн юм - янз бүрийн зүйл, элдэв бусын юм
өвчүүний цаагуур юм шидэх - ихэд өлссөн үед юм идэх
сарын юм/биений юм - эмэгтэйчүүдийн сарын тэмдэг
юм атгуулах - хахуульдах~Сувилагч асрагч нар нь бүгд л гарт нь юм атгуулахаар сайхан аашилж, эргэлтийг нь зөөж өгдөг юм байна.
юм олж долоохгүй - (хар яриа) юу ч болохгүй, нэмэргүй~Чи хэдийгээр заргач нэртэй боловч энэ удаа юм олж долоохгүй гэдэгт би ам гарч байна гэж басамжлав.
юм[наа] тоохгүй - хэнэггүй~...залуураа барьсан өвгөн Бух, ...салаа хурдлуулж яваа Гекүү, Үхүү хоёр, эргийн талд тэмтрэн хатгаж яваа Залуудай, ...эрэг мөргүүлэхгүйг хичээж яваа Шонхоолой цөм их аюулаас мултарсандаа хатуужиж, биеийн чилэхийг юмнаа тоохгүй явлаа (Б.Ринчен, Заан залуудай).
юм үзэж, нүд тайлах - олон газраар явах; хол ойр явж туршлага суух~Үгүй, та нар минь гадны хүний дэргэд битгий ингэж юм үзэж, нүд тайлаагүйгээ мэдэгдээрэй (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
юмны эзэн, сумны занги - эрх мэдэл бүхий, эзэн хүн~Эрхбиш юмны эзэн, сумны занги гэсэндээ дарга өөрөө оролцож байж энэ хэрэг шийдээ оллоо (Д.Энхболд, Соёо).
↑ долоон жорын юм
↑ есөн жорын юм
↑ есөн зүйлийн/дээдийн/шидийн /өнгийн/ юм
↑ мөрөндөө углах юмгүй
↑ олон таван юм
↑ өвчүүний цаагуур юм шидэх
↑ сэтгэлд нь юм хийх
↑ тэнгэрийн оронд очсон юм шиг

Хэвшмэл хэлц[засварлах]

Үг дамжихдаа нэмэгддэг
Юм дамжихдаа хорогддог
Юм байгаад идэж чадахгүй
Эд байгаад эдэлж чадахгүй
Юм болгон учиртай
Мод болгон мөчиртэй
Юм болгон учиртай
Сум болгон зангитай
Юм болгон учиртай
Учир бүхэн утгатай
Юм бүдүүндээ дөрвөн талт
Нарийндаа найман талт
Юм нарийн болж
Сум шулуун боллоо
Юм нэгээр дуусдаггүй
Сум нэгээр дайзалдаггүй
Юм нэгээрээ болдоггүй
Дэрс хөхөөрөө болдоггүй
Юм нэгээрээ өнгөрдөггүй
Хүн ганцаараа дуусдаггүй
Юм сурах хэцүү
Мартах амархан
Юм учиртай
Хувин оосортой
Юм учиртай
Мод мөчиртэй

Аман зохиолд орсон нь[засварлах]

Зүйр үг[засварлах]

Юм ганцаар дуусдаггүй
Сум нэгээр дайзладаггүй

Тайлбар: эргээд учирна

Юм нарийн болж
Сум шулуун болох

Тайлбар: цагийн байдал бэрх хэцүү болох

Юманд учир
Суманд хичир бий

Тайлбар: юманд учир шалтгаан бий

Юмны түрүүнд
Ажлын адагт (гэгчээр)

Тайлбар: хошуу нэмэх дуртай мөртөө, ажил хэрэг болгохдоо хойш суудаг

Юмны эзэн сумны занги

Тайлбар: эрх мэдэл бүхий, эзэн хүн

Цэцэн үг[засварлах]

Юм сурахад хэцүү
Мартахад амархан

Тайлбар: эрдэм сурахад амар биш